Tuesday, August 11, 2015

Хөх тэнгэрт өргөнө
Хөрст газар ургана. - Арвай-


Амьдрал яг арвайтай ижил.
Арвайг үл таниад
Амьдрал Амжилтыг танина гэвэл
Аль хэдийн эндүүрчээ.
Арвайны хууль бол Амьдрал Амжилтын хууль.

Бяцхан хүү
Өсөж өндийхийг
Өдөр шөнөгүй мөрөөслөө ч
Өлгийнөөсөө сугараад
Хөлд орохоос цаашгүй


Балчир үрс
Өндөрт дүүлэн нисэхийг
Өглөө оройгүй хүслээ ч
Өлмийнөөсөө хөндийрч
Хөнгөн дүүлэхээс цаашгүй


Уулын оройд зоривоос
Урагшлан гишгэхээс аргагүй
Ухааны оройг хүсвээс
Ургуулан суралцахаас аргагүй


Дээрээс мандсан нар нь үгүй
Дэргэдээс ургасан сар нь үгүй ээ.


Хотгор гүдгэрийг туучиж
Холд хүрдэг нь үнэн
Худал үнэнийг туучиж
Хүн болдог нь сонин.


Бороо хур үгүйгээр бол
Зун болно гэж үгүй
Бодол хүсэл үгүйгээр
Хүн болно гэж үгүй

Гэвч

Нарны Завсар үгүйгээр
Бороо хур хэтэрвээс
Зуны шим үгүй
Насны завсар үгүйгээр
Бодол хүсэлд дарагдваас
Хүний шид үгүй...

No comments:

Post a Comment