Tuesday, August 11, 2015

Алдар ХАЙСАН БҮХЭН АТААТАН ДАЙСАН МОНГОЛЫН....


Үг хэлээр төрхийг олно
Үйл хэргээр төвийг олно....


Сэтэр сэнтий ярьж
Тэнгэрийн нэрийг баригсадын
Эрхэм алдар ярьж
Эцэгсийн сүрийг худалдагсдын
Сандал суудал зулгаах
Самуун цаг ирээ юу


Ам дүүрэн алдараар
Ардын сэтгэлийг хөөргөж
Хуурмаг үнэнээр гутааж
Хөөсөн далайд умбуулагчдын
Хөнгөн бодлын хуурмагт
Хайран түмэн минь туйлдах бий


Ухаант дээдсийн нэрийг барьж
Уран үгсээр урхидаж
Урагшгүй үйлээр хөтлөж
Өндөр алдар амлаж
Өнгөн далайд живүүлээ юу
Өргөн түмэн олныг минь


Амныхаа зоргоор туйлагсад
Алдрын хоргоор магнагсад

Амьдралын үнэнээс холдогсод
Ачлалыг хайрыг умартагсад

Ариун бүхнийг бохирлогсод
Агуу дээдсээ гутаагсад

Гэнэн цайлган ардын минь
Гэмгүй цагаан тархийг
Зүүдний үнэнээр угааж
Зүрхний үнэнээс төөрүүлэгсэд

Үнэн гэж итгэгсэд
Өөр гэж сэтгэгсэд

Уурыг барагсад
Ухамсарыг хорлогсод
Ухааныг доройтуулагсад

Монгол заяаг гутаагсад
Мохошгүй үнэнийг
гуйвуулагсад,

Эцэг Дээд Тэнгэрийн
Эрх сүрийг бүү гундаа!!!
Энгүй алдрыг бүү гутаа!!!


Агуу Дээд өвгөдийн
Ариун нэрийг бүү Гутаа!!!
Ачлал хайрыг бүү гундаа,!!!


Эрхт сайхан төрд минь
Эх сайхан оронд минь
Эрхэм сайхан ардад минь
Элгэн сайхан саданд минь
Эцэг Дээд тэнгэрийн хилэн буух вий Анхаар...


Ухаан оюундаа гэгээ тат
Уран хошуундаа дэгээ тат,


Даахгүй сэтрийг зүүж
Давашгүй сэнтийд заларч
Хүрэхгүй оргилыг мөрөөсөж
Хөнжил нойтон хоноцгоовой.


Хэлсэн үг бүрийнхээ утга хаана буухыг хар
Хийсэн үйл бүрийнхээ үр хаана ургахыг мэд...


Мэдэх мэт мэдэхгүйд бүү дарлуул
Чадах мэт чадахгүйд бүү дөрлүүл.


Дэвших хүсэлдээ хөтлөгдсөн
Дэврүүн бодолдоо автагдсан
Дэвэх жигүүргүй шувуудын
Дэвжих орон Монгол бишээ...


Бодол чинь хиртэй бол
Бодолдоо бүү нар мандаа



Сэтгэл чинь сэвтэй бол
Сэтэрт үгсийг амнаасаа бүү унага, Алдал болох вий.


Тархинд чинь орсон, төрсөн, гарсан бодол хүсэл болгон чинь үнэн байна гэж бүү андуурцгаа. Өөрийн хүслийг бүрэн тань.

Үнэн мэт худал үргэлж оршдог Тархинд
Үйлээр ялгарах үнэн үргэлж оршино Зүрхэнд.
Худалд дарагдаагүй үнэн үргэлж үйлээр ялгарна.

Хуурмаг хүслийг
Хөнгөн бодлоор бүү дэврээ.

Та нарын энэ мэт увайгүй Алдар хүссэн, хайсан, мандахын хүслэнд автсан үйлдэл бүхэн чинь,
Эгэл түмнийг минь хорлож
Эрхт төрийг минь ганхуулж
Эрхэм ардыг минь талцуулж
Эргэх цагийг ч цаашлуулж мэднэ шүү. Монголоороо бай.

Дагасан хүний тоогоор, үг үнэн болдоггүйг
мэд
Таалсан хүний олноор, үйл үнэн байдаггүйг мэд...
Дагасан, таалсан бүхэн Нийт Ардын төлөөлөлд хүрэхгүйг бас та
нь...
Алдар ХАЙСАН БҮХЭНД, АТААТАН ДАЙСАН МОНГОЛЫН....

No comments:

Post a Comment