Tuesday, December 29, 2015

Ус хаанаас урсана тэнд
Ундарга байсан байж таарна
Үер хаана бууна тэнд
Үүл хурсан байж таарна
Амжилт хаана дэлгэрнэ тэнд
Алдаж эндсэн байж таарна
Амьдрал хаана цэцэглэнэ тэнд
Агуу ухаан оршсон байж таарах уу?
Зүүдний мэдрэмжээс салж
Зүрхний мэдрэмждээ хөглөгд
Үүлний мэдрэмжээс салж
Үнэний мэдрэмждээ хөглөгд
Хөвөх хэдий сайхан ч
Хөрсөнд буух нь гайхам
Сэлэх хэдий гайхам ч
Сэрүүнд байх нь даарам
Тархиа тахиж
Зүрхээ Зүү
Өөр юу ч танд үл зохино
Бид хичээнэ...

Замын холд ядрахгүй
Заяаны холд шантрахгүй
Үйлийн ихээс буцахгүй
Үнэний чигээс няцахгүй 

Хар бурууг ялласан 
Хазгай бурууг хадарсан
Харалган нэгнийг хандуулсан
Хавирга сүвээгээ хамгаалсан ,

Хатан зоригт үрсийн
Хамаг цаг ирлээ.
Зүдгүүр бүхнийг туулсан
Зөрүү бүхнийг туйлсан
Заль хорыг тэнссэн
Заяа үйл нь тэнцсэн
Зам бүрээ тандсан
Засаг жамыг таньсан

Зол сайт бүхний
Зорьсон цаг ирлээ


Эх оронч танд

Тэнгэр танд тэмцэх цөс хайрлажээ
Тэнгис танд харших мөс хайрлажээ
Тэвчээр ухаан зориг
Тэнхээ хүсэл хяслыг,
Уулсын бараан нөмөр
Улсаа засах ухааныг,
Золь болох зориг
Зовлого болох цогцсыг
Эх орон чинь танд
Элэг зүрхнээсээ эмтэлж
Эгэм яснаасаа дундлан байж
Харам үгүй хайрлаж дээ.

Tuesday, December 22, 2015

Хийрхлийн хөөсөн далайгаас ангижирч

Хэнээрхлийн өнгөн давалгаанаас мултарч

Дотоод үнэнээрээ гаднаа гоёх


Догшин цагийн зүү наашаа