Saturday, August 15, 2015

Саад болохыг хүссэндээ Санаа зов

Сайхан болгохыг хүссэндээ Санаа Тавь- Том ялгаа бий
Энэ амьдралд танд тохиолдож болох хамгийн аймшигтай том алдаа бол
Алдаанаас айж алхам хийхгүй байх явдал.

Алдаа хийдэггүй цэмцгэр байх бус
Алдсан ч бууж өгдөггүй байх нь шантрашгүй эр зоригийн илэрхийлэл
Зорилгогүй хүн
 Төрсөн биеийг эзэлсэн
төөрсөн нэгэн сүнс төдий

Амьдрал үхэл нь хөрсөнд шимгүй
Ажил үйл нь хөрстөд хэмгүйн шинж.

Зорилготой бай тэр бүү хэл Үнэн Зөв Ариунд нийцтэй , Агуа зорилготой Үнэнийг тунхаглагч тэмцэгц бай. Үнэн зөв бүхнийг үүрд сахин хамгаал. Өөр аргагүй. Арчаагүй мунхагуудын өмнөөс хийж өгч буй Ариун нэрийн үйл гэдгийг ухаараарай.
Ил далдыг хослуулахыг
Ихэр загалаар сургасан.

Түүнээс зовлон жаргал
Хар цагааныг тэнцүү байхыг номлосон хэрэг биш гэж бодож байна
Хэрвээ хүн та Эрх мэдэл Эд хөрөнгөтэй болсон бол юун түрүүнд хамгийн сайхан газруудаар бус муу муухай, хамгийн их бохирдолтой, хүний нөлөөгөөр сүйтгэгдсэн, харамсал гуниг дагуулам, нүд халтирч, элэг эмтэрэм болсон газруудаас аялж үз. Тэгж байж зөв зүгийг олно.

Юу хийхээ ойлгоно. Бас Өнөөгийн Нийгмийг мухардалд оруулахад ямар нөлөөтэй оролцсоноо ухаарч мэдэх юм.

Зорилго хүсэл хоёрыг
Зоос тагласан үед
Зовлон жаргал 2ыг ялгах сөхөө үгүй - Сайтар ухааруул

Зовлонд учирваас
Хань тат
Жаргалд учирваас
Зам татуул
Хүсэл зорилгын үрийг
Хөдөлмөр зүтгэлээр усал
Алдрыг хүсэж Сайныг үйлдвээс Аюул

Сайныг хүсэж Саард хүрвээс Сургамж

Сайныг Хүсэж Сайнд хүрвээс Энгүй

Мууг хүсэж мууд хүрвээс  Уршиг

Эдийг оллоо гэсэн Тэнэгийг давхар олвой

Эрхэмд хүрлээ гэсэн Мунхагт давхар хүрвээ

Доройтож муудлаа гэсэн Эгэлгүй ухаанаа хадгалваа

Зүтгэж хүрсэн Амжилт гээч нь Зүггүй тэнэглэл байваа.

Зүтгэлтэй Чадавхитай хэд нь Мунхаглалд арайхийн хүрэв

Дээд мунхаглалд хүрэгсдээ олноороо шагшин магтав.



Зөв явбал заяа түшнэ
Зөрүү явбал хаяа түшнэ

Сайтар тунгааж ухаармаар...
Унавч бүү гудай
Ургавч бүү гэдий гэж ихэнхи хүмүүст хэлмээр санагдах юм.

Энэ блог миний архив_

Tuesday, August 11, 2015

Алдар ХАЙСАН БҮХЭН АТААТАН ДАЙСАН МОНГОЛЫН....


Үг хэлээр төрхийг олно
Үйл хэргээр төвийг олно....


Сэтэр сэнтий ярьж
Тэнгэрийн нэрийг баригсадын
Эрхэм алдар ярьж
Эцэгсийн сүрийг худалдагсдын
Сандал суудал зулгаах
Самуун цаг ирээ юу


Ам дүүрэн алдараар
Ардын сэтгэлийг хөөргөж
Хуурмаг үнэнээр гутааж
Хөөсөн далайд умбуулагчдын
Хөнгөн бодлын хуурмагт
Хайран түмэн минь туйлдах бий


Ухаант дээдсийн нэрийг барьж
Уран үгсээр урхидаж
Урагшгүй үйлээр хөтлөж
Өндөр алдар амлаж
Өнгөн далайд живүүлээ юу
Өргөн түмэн олныг минь


Амныхаа зоргоор туйлагсад
Алдрын хоргоор магнагсад

Амьдралын үнэнээс холдогсод
Ачлалыг хайрыг умартагсад

Ариун бүхнийг бохирлогсод
Агуу дээдсээ гутаагсад

Гэнэн цайлган ардын минь
Гэмгүй цагаан тархийг
Зүүдний үнэнээр угааж
Зүрхний үнэнээс төөрүүлэгсэд

Үнэн гэж итгэгсэд
Өөр гэж сэтгэгсэд

Уурыг барагсад
Ухамсарыг хорлогсод
Ухааныг доройтуулагсад

Монгол заяаг гутаагсад
Мохошгүй үнэнийг
гуйвуулагсад,

Эцэг Дээд Тэнгэрийн
Эрх сүрийг бүү гундаа!!!
Энгүй алдрыг бүү гутаа!!!


Агуу Дээд өвгөдийн
Ариун нэрийг бүү Гутаа!!!
Ачлал хайрыг бүү гундаа,!!!


Эрхт сайхан төрд минь
Эх сайхан оронд минь
Эрхэм сайхан ардад минь
Элгэн сайхан саданд минь
Эцэг Дээд тэнгэрийн хилэн буух вий Анхаар...


Ухаан оюундаа гэгээ тат
Уран хошуундаа дэгээ тат,


Даахгүй сэтрийг зүүж
Давашгүй сэнтийд заларч
Хүрэхгүй оргилыг мөрөөсөж
Хөнжил нойтон хоноцгоовой.


Хэлсэн үг бүрийнхээ утга хаана буухыг хар
Хийсэн үйл бүрийнхээ үр хаана ургахыг мэд...


Мэдэх мэт мэдэхгүйд бүү дарлуул
Чадах мэт чадахгүйд бүү дөрлүүл.


Дэвших хүсэлдээ хөтлөгдсөн
Дэврүүн бодолдоо автагдсан
Дэвэх жигүүргүй шувуудын
Дэвжих орон Монгол бишээ...


Бодол чинь хиртэй бол
Бодолдоо бүү нар мандаа



Сэтгэл чинь сэвтэй бол
Сэтэрт үгсийг амнаасаа бүү унага, Алдал болох вий.


Тархинд чинь орсон, төрсөн, гарсан бодол хүсэл болгон чинь үнэн байна гэж бүү андуурцгаа. Өөрийн хүслийг бүрэн тань.

Үнэн мэт худал үргэлж оршдог Тархинд
Үйлээр ялгарах үнэн үргэлж оршино Зүрхэнд.
Худалд дарагдаагүй үнэн үргэлж үйлээр ялгарна.

Хуурмаг хүслийг
Хөнгөн бодлоор бүү дэврээ.

Та нарын энэ мэт увайгүй Алдар хүссэн, хайсан, мандахын хүслэнд автсан үйлдэл бүхэн чинь,
Эгэл түмнийг минь хорлож
Эрхт төрийг минь ганхуулж
Эрхэм ардыг минь талцуулж
Эргэх цагийг ч цаашлуулж мэднэ шүү. Монголоороо бай.

Дагасан хүний тоогоор, үг үнэн болдоггүйг
мэд
Таалсан хүний олноор, үйл үнэн байдаггүйг мэд...
Дагасан, таалсан бүхэн Нийт Ардын төлөөлөлд хүрэхгүйг бас та
нь...
Алдар ХАЙСАН БҮХЭНД, АТААТАН ДАЙСАН МОНГОЛЫН....
Хөх тэнгэрт өргөнө
Хөрст газар ургана. - Арвай-


Амьдрал яг арвайтай ижил.
Арвайг үл таниад
Амьдрал Амжилтыг танина гэвэл
Аль хэдийн эндүүрчээ.
Арвайны хууль бол Амьдрал Амжилтын хууль.

Бяцхан хүү
Өсөж өндийхийг
Өдөр шөнөгүй мөрөөслөө ч
Өлгийнөөсөө сугараад
Хөлд орохоос цаашгүй


Балчир үрс
Өндөрт дүүлэн нисэхийг
Өглөө оройгүй хүслээ ч
Өлмийнөөсөө хөндийрч
Хөнгөн дүүлэхээс цаашгүй


Уулын оройд зоривоос
Урагшлан гишгэхээс аргагүй
Ухааны оройг хүсвээс
Ургуулан суралцахаас аргагүй


Дээрээс мандсан нар нь үгүй
Дэргэдээс ургасан сар нь үгүй ээ.


Хотгор гүдгэрийг туучиж
Холд хүрдэг нь үнэн
Худал үнэнийг туучиж
Хүн болдог нь сонин.


Бороо хур үгүйгээр бол
Зун болно гэж үгүй
Бодол хүсэл үгүйгээр
Хүн болно гэж үгүй

Гэвч

Нарны Завсар үгүйгээр
Бороо хур хэтэрвээс
Зуны шим үгүй
Насны завсар үгүйгээр
Бодол хүсэлд дарагдваас
Хүний шид үгүй...