Дэлхий ээжийн хэвлийд өссөн
Дэндүү баян ээжийнхээ
Дэмий өсгөөгүй үрс нь болсон
Тэмүүлэл хүслээ тархиндаан тээсэн
Хурмаст тэнгэрээ аргадаж
Хөх тэнгэрээ шүтэж өссөн
Иргэх цагийн нугачаанд
Элдэв зүдгүүрийг олонтой үзсэн ч
Энэ цагаас эхлэн дахинтай
Эргэх дэлхийгээ засаглахаар тохоогдсон
Тархи оюуны гэгээрлийг
Оюун бодолдоо шингээж
Орчлон ертөнцийн нууцыг
Өвгөд буурлуудаасаа суралцсан
Тийм л эгэлгүй нэгэн Үндэстэн
Тиймээ энэ бол Хөх толботон
Хөх Монгол минь !