Monday, September 23, 2013

Баярцогт ахад- Бодолд буулгав 2013-04-05 баасан гариг

Яхуу мэйлэн дэх мэйлүүдээ цэгцэлж, эхнээс нь дуустал уншиж үзье гэж шийдлээ. Гэтэл 2013-04-05 баасан гариг-т "Бодолд буулгав" гэсэн нэртэй мэйлийг би өөрийн хаягаас дахин өөрлүүгээ явуулжээ.  Тухайн үед юу болсон талаар хүн болгон санаж эгдүүцэж зэвүүцэж байсан нь лавтай. Ямар ч Монгол хүн сонссон итгэмээргүй гомдмоор уйлмаар харамсмаар тийм байдалд Баярцогт элэг нэгт Монголчуудаа оруулж Эх дэлхийд таниулсан. 

Нэхэн сануулахад:
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо /The International Consortium of Investigative Journalists or ICIJ/ -ноос УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтыг  Их Британийн Виржин аралд “Legend Plus Capital Ltd”  нэртэй компани байгуулж, компанийхаа нэрээр Швейцарийн банкинд 1сая ам долларын   хадгаламж нээлгэсэн байсныг нь илрүүлэн олон нийтэд зарлажээ.
За яахав нууц данс 1 сая долларыг нь тэртээ тэргүй ард бид дэндүү уужуу ухаанаараа уучилж өршөөж чадна аа.  Гэвч ганц л юмыг хэзээ ч хэзээ ч хэзээ ч үл уучлана. Тэр бол чиний хар мутраараа мутарлаж зүрхэлсэн Хятадын Монгол гэснийг бид хэзээ ч уучлахгүй үүрд мартахгүй байх болно.Эцэг өвгөдийн минь өдийг хүртэл үсэрсэн цусаа ,ургасан ясаа, тасарсан махаа, халуун амиа хэзээд хайрлалгүй тэмцэж байж өвлүүлж үлдээсэн ариун газар шороо, тусгаар тогтнолыг минь туг сүлдтэй минь хамт хятадад зарж эх дэлхийд данслуулсан чамайг бид уучлахгүй. Хувь заяа чинь  мэдэг дээ.     

Хайрт дээд өвгөдийн минь

Халуун цусаа урсган байж

Хамгаалж өвлүүлж үлдээсэн

Хамаг Монгол улсыг минь

Харийн орны эрхшээлд орсон мэтээр

Хөвчин дэлхийд зарласныг чинь

Хөндий гавалдаа тунгаасныг чинь

Хөх Монгол өвгөдүүд минь

Мэдэхийн дээдээр мэдэж

Мэгшихийн дээдээр мэгшиж байна. 

Хайрт Монгол орныг минь

Харийн  орны эрхшээд орж

Хамаг  муухайг туулж

Харанхуй бүрэнхийн дунд

Харах нүд сонсох чихгүй болсон байхыг хүсэн

Хар санаандаа ургуулж

Харалган бодолдоон багтааж 

Харах нүдэндээн төсөөлөн байдгийг чинь

Харь орны

Хамаг олны өмнө 

Хамаагүй гүжирдэн

Хараар сийлсэн цагаан цаасны тэмдэглэлээс

Халтар хар мутрынхаа

Хөө юугаар тамгалсныг

Харж олж үзлээ бид.

Харамсахын дээдээр харамсаж

Халаглахын дээдээр халаглалаа бид.

Хайрт Монгол улсаа

Халуун элгэн нутгаа

Харийнх болгохыг

Хачин ихээр хүсэх

Хар санаатан бас байдгийг 

Уншиж мэдээд

Ухаан балартан

Уур минь буцлав

Уужуу байя гэсэн ч 

Улсынхаа төлөө шаналав

Өнөө цагийн

Монгол төрийн

Өндөрлөг гэж өөрсдийгөө нэрлэгсэд

Өөр бусад гадныхны өмнө

Өчүүхэн дорой гэж

Үүгээр нэг нотлож

Монгол Төрийг гутаав, доромжлов !

Ганцхан энэ мулгуугаас өөр

Харь цусны

Хар санаатай 

Төрийн сэнтийд заларчаад

Төвөг ихийг удаж

Түмэн зовлонг дуудаж

Төрийг, улсыг замхруулагсад

Хэдэнтэй байгаа бол гэсэн

Хэдэрхэн бодол зурсхийв.

Өнөөхөндөөн та нар

Өнгөтэй өөдтэй явна гэж

Өөртөөн эрдэж

Өнгө зоосондоон шүтэж явтал

Өөдгүй бурууг сэтгэж 

Өлөн санаагаа хомхойлж явтал

Газар шороог минь түнхэж

Ганган хээнцэрийг нь түүж явтал

Улс ардыг уруудуулж

Ухаан бодлыг нь доройтуулж явтал

Үйл бусыг үйлдэж

Үнэн бүхнийг далдалж явтал

Харах нүдийг нь халхалж

Хар санаагаан хэрэгжүүлж явтал

Дараа нэгэн гарагт

Хөх Монголд торнигсод

Хөрслөг бор царайтнууд

Хөх Монголоон өргөх

Хөрст дэлхийгээн аврах

Хүч их тэнхээтэнгүүд

Хүний дээд гэгээнтэнгүүд

Дээдийн дээд ухааныг 

Дээд өвгөдөөсөө өвлөгсөд

Газар тэнгэрийг нийлүүлсэн

Гавьяат өвгөдийн үрс

Гарч ирэн 

Засаглахад

Үйл юуныхаан үрийг

Өөрийн ганц биеэс гадна

Үлдэх үр хойч

Үүрсэх ахан дүүс

Үнэн угсаа нэгтнүүд

Үйлдсэн үйл нэгтнүүдтэйгээ

Үржүүлэхийн дээдээр үржүүлэн

Үлдэх тохирох хэмжээгээрээ

Хүртэх жаягтайгаа мэдтүгэй! 

- гээд дууссжээ...  Юутай ч блогтоо оруулж авав. Одоо бүр ч баттай сайн хадгалж авлаа.      ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ 

 

Үнэн худлыг тэнгэр Дэнслэнэ. Хурай Хурай Хурай

 

No comments:

Post a Comment