Sunday, October 6, 2013

Алтан СУДРЫН ТУХАЙ АЙЛТГАЛ

Алтан Судрын тухай


Судрын нууцыг тайлж
Суу ухаанд нэвтэрхийг хүсвэл
Хүсэл бодлоо цэгцэлж
Хүрэх оргилоо цэгнэ
Ур ухаанаа бэлдэж
Уужуу тайвнаар эхэл.
Яарж тэвдэл үгүй
Яруу тунгалаг үгс бүрээр нь
Эхнээс нь дуустал
Эн тэргүүнд унш

Унших бүрийдээ
Ухаарлаар тэтгэгдэн
Уураг тархи чинь
Улам тэлнэ

Өдөр өдрөөр
Шимтэн уншвал
Шид хүчийг нь
Шингээж эхлэнэ

Гараг гарагаар судалж торнивол
Газар дэлхийгээ таньж өснө
Сар сараар
Саатаж судлавал
Санах сэрэх нь эртсэж,
Сэдэж сэтгэх нь хурдсаж
Холын дайтад морилж
Холхи газрыг  илбэнэ.

Жил жилээр нь зүтгэж,
Зүг зүгээс нь зүүж судлаваас
Зүрхний хэмээр тэтгэгдэх
Зөн билиг нь тэгширч
Зөрөг нь тавилан нь эмхэрнэ.

Үе үеээрээ
Үүрсэж судалваас,
Үйлдэж заншваас
Үндэс мөчрөөн
Өндөрт дэлгэнэ

Цаг мөч бүрийд
Судрыг судалж
Суу ухаанд шамдан суралцваас
Цашлаш үгүй насандаа
Цэглэш үгүй үйлийг сэдэж
Сэтгэш үгүй өндөрт түгэж
Хүрэш үгүй оргилд мандаж
Хүртэш үгүй хэмийг олж
Хүслийн дайтад зорчиж
Хүрдэн хэмийг ухаарна.

Ухаарч ойлгосон нууц бүхнээ
Үнэнд түшиглэсэн,
Үйлс бүхэндээ ашиглаж
Алд биесээн зас!
Амьдралтайгаан холбож
Ахуйтайтайгаан уялгал!

Улсынхаа төлөө зориулахаа харин
Учрах тавиландаа тунгаа!

Уянга яруу үгсийн гүнд
Утга төгс мэдлэгийн гүнд
Уур уцаартай
Урвуу бодолтой
Дорой тэнхээтэй
Доголон бодолтой
Хазгай мэдлэгтэй
Харалган мэлмийтэйгээр орвол
Алаг дэлхийн нууцыг агуулсан
Алтан Дээд судрын
Аялгуу эгшигт цохигдож
Амь юугаараа ч үрэгдэх
Аюул нэгэн буй шүү.

Судрын нууцанд хүрч
Суу ухааныг эзэмшээд
Суудал өгсөж
Сэнтийд залрах
Санаа бодлыг агуулагсдад
Сануулан байж айлтгамуй.

Атгаг муу бодлоор
Авир муу санаагаар
Ашиг хонжоо хайж
Ардыг минь мунхруулж
Ахуйг минь доройтуулж,
Ацан санаагаан хэрэгжүүлэх
Алхам хэмээн сэтгээд
Алтан төрийн минь сэнтийг
Арилжааны талбар болгох
Аюулт  хар бодлоор
Алтан судрыг нээгээд:

Амь юугаан алдаж
Алд биеэн орхив!
Хөл юугаараан бүдэрч
Хүзүү сээрээн салгав.
Хар санаа чинь
Хаданд  гаргаж
Халтар бодол чинь
Хөлнөөс чинь зүүгдэж
Хөх тэнгэрийн жаягаас
Хөндийрч холдсоныг чинь мэдүүлж
Хөөрөх сүнсгүй
Хөдлөх биегүй
Хөгшрөх насгүй үлдэх
Хатуу нэгэн салаа байгааг
Санаж тунгааж ухаартугай.

Хүндэтгэсэн Ган-Ир 

Хийх нэгэнд нь  сануулж
Хэдэрлэх нэгэнд нь ухааруулж чадвал
Хэлэх гэсэн санаа минь тэр
Хийж байгаа үйл минь тэр байх болно.

No comments:

Post a Comment