Saturday, January 12, 2013

Буурал Дээдсийн айлтгалаас 2013-Өнөө цагийн Хөгжлийн тухай

Өнөө цагийн хөгжил гэгч нь  хүмүүн төрөлхтөн бидэнд төрөлхөөс, тэнгэр эцгээс заяаж өгсөн жинхэнэ хөгжлийг дарангуйлагч гэдгийг бид байнга санаж сэрж байх хэрэгтэй санагддаг юм. Гэхдээ санаж сэрээд таягдан хаях цаг нь арай л болоогүй байна. Мууд ч бас сайн тал байдаг  учраас Сул талыг нь давуу тал болгон  улс үндэстнээ гэгээрүүлээд сэхээрүүлээд, сэрээгээд дахин гундахааргүй баттай  болсон цагт нь  хөгжил гэх нэрээр Эх дэлхийг минь хороож буй, Амьтайг хороож амьгүй болгож буй, Амьд мэнд төдийхнийг  Алт мөнгөнд шунуулах эх үндэс болгож буй  техник технологийн    эд хэрэгслүүдийг таягдан хаяна гэж найдаж байна. 

Бид чинь  ард  олныхоо амийг хамгаалахын тулд! тэр битгий хэл, дэлхий ээжээ хамгаалахын тулд л мулгуу мунхагт баригдсан өөр бусдыг байлдан дагуулж амийг нь хороож байснаас биш бүхнээс илүү хүндлэн хайрлаж тахин шүтдэг  байгаль дэлхий ээжийнхээ ариун хэвлийг  өнөө цагийнх шиг Тансагийг эдлэх гэж, өөрийгөө зугаацуулж, мунхруулан цэнгэх гэж, өмсөж зүүж, идэж идлэхийн тулд ухаж төнхөж  яваагүй өвгөдийн үрс юмсан. Үүнийгээ л байнга санаж явмаар. Монгол хүн бүр цаг нь ирэхээр  мунхаглалын илрэл болсон эх дэлхийн хэмийг илүү юманд барсан энэ бүх хэрэглээгээ таягдах ухаантай тэнхээтэй гэгээрэлтэй сэхээрэлтэй байх хэрэгтэй. Мэдээж тохиромжтой хязгаартайгаар, төр засгийн хэмжээнд ч байдаг юмуу үлдээхийг үгүйсгэхгүй.  Мунхаглалд автуулах, Мухардалд оруулах  бүхэнд бид хамаг хэмээ  өгөөд  цэвэр тунгалаг оюун ухаанаа хордуулж, биеээ өвчлүүлэх, хордуулах, мухардуулах бүхнийг  оронд нь зөрүүлж аваад дээрээс нь  дэлхий ээжийнхээ амийг нь хороолгох сэдлийг өдөөгөөд  байгаагаа бид юу гэж ухаарах хэрэгтэй билээ ? Засгаас холдуулж Жаягаас хөндийрүүлэх бүхэнд одоо цагт бид хэмээ(Энэ удаад хэм гэдэг үгийг байгаа бүхнээ гэдэг утгаар хэрэглэе. ) барж байна шүү дээ.

 Энэ миний онцлоод байгаа хөгжлийн тухай би бүр дараа нь бас л тухтай завтай болохоороо сайтар тунгааж байж тун хэмжээг нь тааруулж байж онцолно оо дахин. Нэгэнт би чинь блогтой болсон хүн болохоор өөрийн хүссэн бүхнээ хэнээс ч хараат бус гаргаж байгаа нь гайхамшиг юм даа. Өнөө цагийн миний илт эсэргүүцдэг хөгжлийн ачаар шүү дээ. 

 Буурал Дээдсийн айлтгалаас 2013

Ахуй төрийнхөө төлөө
Ард олныхоо төлөө
Амин цэнхэр гарагийнхаа төлөө
Алд биестээн
Ухаан гэгээрэл юуг
Урдах өвгөд биднийхээ
Уламжлуулж үлдээсэн бүхнээс
Судлан суралцан байж
Өнөө замбын үрсийн
Өөдгүйд автсан
Өгөр тархийг гэгээрүүлж
Өндгөн толгойг боловсруулж
Өнө алс дах гишгэх мөрөө
Өнөөдөр зөгнөн харж чаддаг
Булхай бусармаг бүхнийг
Буруу гэдгийг таньж
Зөв , үнэн бүхнийг
Зүрх сэтгэлээрээ мэдэрж чаддаг
Зөнч мэргэн үрсийг бий болгосугай...

Булхай буруу бүхэнд
Бие сэтгэл нь дасаж
Буруу бүхнийг зөв мэтээр сэтгэж
Үнэн зөв бүхэн
Өнөө замбад үгүй гэж
Өөрийн биестээ итгүүлсэн
Балчир багахан оюунтай
Хөхрөх толбо нь үгүйрч буй
Хөндий хоосон цээжтэй
Хүзүүн дээрээ гавал залгасан
Зөвийг  таних оюун үгүй
Зөрүүг харах мэлмий үгүйрсэн
Монголоо алдаж
Модоо барьсан
Гадныг шүтэж
Гавлаан тахьсан
Газарт гаргасан
Гавьяа ч үгүй
Өөрсдийн минь
Үр гэхэд
Өр минь өвдөх
Өнөө цагийн балчир, мунхаг үрсүүдийг
Хэрхэнтэй засаж,
Хэрхэнтэй гэгээрүүлж,
Хэрхэнтэй ухааруулахыг
Өвгөд бид
Үрс олон та нартаан
Үйлдэхийг нь даалгаж
Өндөр Тэнгэрээс Түшин Сууя.

No comments:

Post a Comment