Thursday, January 10, 2013

Хүй




Хөрст Алтан дэлхийхээ
Хүй элгийг хамгаалахаар
Цэлмэг Тэнгэртэй
Цэвэр Агаартай
Цэлгэр уужим талын Монголын
Хөх толбот үрсүүд нь

Хүсэл зоригоо нэгтгэн
Хүрэн зүрхээ чангалан

Хатуу хөтүүгээс халшралгүй
Харанхуй бүрэнхийд учирсан
Халуун шулуун нялуун дайнд ч

Хамтын  хүчээр
Олны эв эеээ чангалан байж
Оломгүй ялалтыг байгууллаа.

Дээд  тэнгэр таалсан
Дэлхий ертөнцөө хамгаалсан
Хатан зоригт үрсүүдийн

Зориг гавьяа юуг
Зон олны Итгэл, Сэтгэл, Тархи, Зүрх юуг
Зөв чигт хэрхэнтэй чиглүүлж
Зөн гэгээрэлд хэрхэнтэй хөтөлж

Алд төрсөн биесийг нь
Ард олондоо тустай
Төө төрсөн биесийг нь
Төр түмэндээ тустай болгон

Тэнэгрэлээс ангижран
Тэнгэрт тэмүүлсэн
Гэнэн үлдэхгүйн тулд
Гэгээрэлд зоригдсон
Ард түмэнтэй болгохыг
Ахиулан байж даалгасугай....


Эх дэлхийгээ зүрхэндээ тээж
ИХ улсаа тархиндаа тээж, 
Зон ардаа Заяандаа тээж,
Зориг хүслээ бодолдоо тээж


Хөлсөө урсгаж,
Хөдөлмөрөө шавхан байж,

Цуу алдраа цуурайттал
Цусаа урсгаж
Яруу алдраа мандтал
Ясаан үүрүүлж

Сүүдрээн орхитол
Зүтгэж
Сүнсээн дэгдтэл
Тэмцэж

Эх түүхэндээ мөнхөртөл
Эл биеээн зориулж
Элгээн эмтэлж
Эгмээн цууруулж

Өдөр хоногийг үдэж
үйл бүхнээ урладаг байждээ.  Үүнийг бид үргэлж

Өр зүрхэндээ хадаж
Өндгөн толгойдоо бодож
Өдөр гараг алдалгүй
Үйл юугаараа харуулах цаг нь нэгэнт иржээ.

Хүндэтгэсэн Ган-ИР

No comments:

Post a Comment