Friday, October 16, 2015

Бид БҮГД МОНГОЛ

Үүцээ ухаж
Үнэнээ хэлье ээ Би монгол
Хүслээ хэлж
Хүрэхээ амлая аа Би монгол
Бодлоо нэрж
Бошгийг тайлая би Монгол
Борхон зүрхний үнэнээ хайлая би Монголоо...


Амрыг эрж
Алсыг дуудая бид Монголоо
Арван Зүгийн хишгийг даллая бид Монголдоо
Зуун зууны түүхийг сэрээе бид монголоо
Зураг төөрөг заяа нийлмэл бид монголоо ...


Оргих булаг оршил нэгтэй бид Монголоо
Ураг удам ухаан нийлмэл бид монголоо
Уулс хайрхад Шүтээн нэг ээ, бид Монгол
Унаган төрх Үзэмж төгс Бид Монголоо ........


Ухаан сэргэг Заяа дэлгэр бид Монголоо
Удмын алтан хэлхээ нь ариун Бид Монголоо
Үе үеийн түүхийн үргэлжлэл бид Монголоо
Үнэний ариун мөрийн залгамж бид Монголоо...


Ариун нэр бүрэн төгс бид Монголоо
Алтан ургийн цагаан шүүдэр бид Монголоо
Их Монголын хүсэл нь дээд нэг Монгол оо
Иргүн Монголын үүсэл дээр нэгэн Мөнх гал аа....


Цагаан ястны тасархай
Цаглашгүй түүхийн хэлтэрхий бид бүгд Монгол
Алтан амьны үргэлжлэл
Ариун цусны үсэрхий Бид бүхэл Монгол оо

No comments:

Post a Comment